Skip to content

Instantly share code, notes, and snippets.

@yondonjamts1
Created April 12, 2018 01:01
Show Gist options
  • Select an option

  • Save yondonjamts1/3127dce57beacc4e577e82390c16c136 to your computer and use it in GitHub Desktop.

Select an option

Save yondonjamts1/3127dce57beacc4e577e82390c16c136 to your computer and use it in GitHub Desktop.
Mid-term
Ерөнхий шаардлага: Мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрлэл үйлчилгээний газруудад (хоолны газар, үсчин гоо сайхан г.м) тогтмол шалгалт хийж батлагдсан хяналтын хуудасны (http://inspection.gov.mn/info/index.php?option=com_content&view=article&id=998&Itemid=105) дагуу үнэлгээ өгдөг. Үйлдвэрлэл үйлчилгээний газруудын хувьд нэр, бүртгэлийн дугаар, эрхэлдэг үйлчилгээний талаар товч тайлбар зэргийг хадгална. Нэг газар олон үйлчилгээ эрхлэх боломжтой бөгөөд үйлчилгээ бүр үйлчилгээний код, хяналтын хуудастай байна. Үйлчилгээний газруудын жагсаалтаас сонгож холбогдох хяналтын хуудасны хувьд нэгдсэн үнэлгээг өгч оруулдаг вэб хуудас хөгжүүлнэ.
1. Өгөгдлийн сангийн зохиомжийг гүйцэтгэх (2 оноо)
2. Үйлчилгээний газруудыг жагсааж харуулах (2 оноо)
3. Үйлчилгээний газрын нэр дээр дарахад тухайн газарт холбогдох үнэлгээний хуудсуудыг үнэлгээ оруулах талбарын хамт жагсааж харуулах (3 оноо)
4. Үнэлгээний утгуудыг оруулаад серверт илгээхэд өгөгдлийн санд оруулах (3 оноо)
5. Хамгийн сүүлд үнэлгээ оруулсан үйлчилгээний газрын бүртгэлийн дугаарыг күүкид болон сесшнд давхар хадгалах (5 оноо)
6. Үйлчилгээний газруудыг жагсааж харуулахдаа хэрэв күүкид хамгийн сүүлд үнэлгээ оруулсан үйлчилгээний газрын бүртгэлийн дугаар байхгүй бол сесшнээс уншиж үнэлгээ оруулах дараагийн (удаах) газрыг өөр форматаар (bold face, background-color г.м) ялгаж харуулах (5 оноо)
Санамж: Өгөгдлийн санг үүсгээд өгөгдлийг гараар оруулж болно. Өмнө нь өгөгдөл оруулсан гэж үзнэ.
Шалгалтын материал илгээхэд тавих шаардлага:
1. Програмын код дотор дээрх даалгавруудын дугаар тавьж хэрхэн ажилладаг талаар тайлбар бичиж хадгална.
2. Програмын кодыг нэг PHP хуудсаар хөгжүүлэх бөгөөд файлыг илгээхдээ ганцхан TXT өргөтгөлтэй болгож дангаар нь илгээнэ. ZIP буюу өөр форматаар ирүүлэхгүй.
3. Файлын нэр: өөрийн нэр_sisiID.txt (firstname латинаар бичих)
4. Зохиогч нь өөрөө байх ёстой. Бусад эх сурвалжаас хуулахыг хатуу хориглоно.
Дээрх шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд шалгалтын материалыг хүчингүйд тооцно.
Sign up for free to join this conversation on GitHub. Already have an account? Sign in to comment